Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 – р сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард 9.7-16.0 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 3,0 градус дулаан, Цэцэрлэг, Батцэнгэл сумдын нутгаар 2,0 градус дулаан, Эрдэнэмандал, Хашаат сумдын нутгаар 1,0 градус дулаан бусад сумдын нутгаар 0,0 - 5,0 градус градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Чулуут суманд 29,0 градус, Хангай, Хашаат сумдын нутгаар 28,0 градус, Өлзийт сумын нутгаар 27,0 градус, ӨндөрУлаан сумын 26,0 градус, бусад сумдын нутгаар 20,0- 25,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нутгаар 12.3 - 18.3 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Төвшрүүлэх суманд 10.0 градус дулаан, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдад 8,0 градус дулаан , бусад сумдын нутгаар 0,0 – 5,0 градус дулаан байна. Хөрсөнд шөнөдөө Хангай, Өлзийт сумдын нутгаар 30,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 24,0 -29,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр нийт нутгаар 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1 – 6 удаа цас орж, 0,0 – 1,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Цэцэрлэг суманд 1,4 мм, хамгийн бага тунадас Эрдэнэбулган, Өлзийт, Хотонт, Булган сумдын нутгаар 0,0 мм тунадас унасан байна.Төвшрүүлэх, Батцэнгэл,Өгийнуур сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган суманд секундэт 23 метр Эрдэнэмандал суманд секундэт 20 метр, Өлзийт суманд секундэт 18 метр, Тариат, Цэцэрлэг,Төвшрүүлэх, ӨндөрУлаан сумдын нутгаар секундэт 14 метр, Хашаат, Хангай, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар секундэт 12 метр .Булган сумын нутгаар секундэт 13 метр бусад сумдын нутгаар секундэт 7-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 16 өдөр, Тариат, Эрдэнэбулган сумдад 13 өдөр, Өгийнуур суманд 10 өдөр, Төвшрүүлэх суманд 9 өдөр, Цэцэрлэг, Хайрхан сумдад 8 өдөр, Хотонт, Өлзийт сумдад 5 өдөр, Булган, ӨндөрУлаан сумдад 4 өдөр, Чулуут суманд 3 өдөр, Хашаат суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл: Энэ арав сард аймгийн нийт нутгаар 12-р сарын 31 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь нь Хашаат суманд 7 см, дундаж нягт 0,25 г/см3 Хангай суманд 4 см, дундаж нягт нь 0,21 г/см3 , Хайрхан суманд 4 см, Хотонт, Чулуут ,Булган сумдад 2 см, Цахир, Тариат, Өндөр Улаан,Төвшрүүлэх, Жаргалант, сумдын нутгаар 1 см, Цэцэрлэг, Өгийнуур, Эрдэнэмандал сумдад 0 см, 10 баллын цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат сумдын нутгаар сайн, Өгийнуур сумын нутгаар муу, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа